Мэдээ

"Өглөөний уулзалт 6"

Сонгинохайрхан дүүрэг
2022/10/14

Монгол Ардын Намаас зохион байгуулж буй нийслэлийн анхан шатны байгууллагын төлөөлөлтэй уулзах, намын гишүүд дэмжигчдийн саналыг сонсох, тодорхойлох зорилготой “Өглөөний уулзалт” 6 дахь удаагаа Сонгинохайрхан дүүргийн Намын хорооны байранд амжилттай зохион байгуулагдлаа.  


Энэ удаагийн уулзалтаар Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатараар ахлуулсан баг болон Дүүргийн намын хорооноос дэд дарга М.Цэнд-Аюуш нар ээлжит "Өглөөний уулзалт"-ыг 5, 6, 23, 37 дугаар хорооны намын хорооны гишүүд дэмжигчдийн дунд зохион байгуулсан юм.


Өглөөний уулзалт: 

2022 оны 9 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 11 хүртэл долоо хоног бүрийн ЛХАГВА, БААСАН гарагийн өглөө 07:30 - 09:30 цагт




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.